Дэлхийн долоон гайхамшгийн гайхалтай фото зургууд [66 фото]

бичсэн: mister төрөл: Дэлхийн гайхамшиг


Дэлхийн долоон гайхамшгийг зуун сая гаруй хvний саналаар "Дэлхийн долоон гайхамшиг" хэмээн албан ёсоор баталсан гэдгийг та сайн мэдэж байгаа байх. Хvн төрөлхтний олон зуун мянган жилийн хөгжлийн тvvхийн гэрч болон vлдсэн эдгээр сvрдэн бишрэм гайхамшгуудыг өөрийн нvдээр vзэж харж, бишрэн бахдана гэдэг хvн болж төрсний нэг хэрэг юм. Эрхэм уншигч танд сонирхуулахаар бэлтгэсэн дараах фото мэдээлэлд маань дэлхийн долоон гайхамшгийн урьд өмнө нь таны харж байгаагvй ч байж болох маш өвөрмөц, онцгой өнгө төрхийг харуулсан зургууд багтсан байгаа ба эртний долоон гайхамшгаас өнөө vед vлдэж хоцорсон цорын ганц гайхамшиг болох агуу их Пирамид мөн багтсан байгаа юм.

Petra, Jordan
Йордан улсын Petra нэртэй энэхvv тvvх, уран барилгын дурсгалт хот нь уран барилгын rock cut хэмээх аргаар баригдсан, ус дамжуулах систем бvхий хот юм. МЭӨ 6-р зууны vед баригдсан энэ хот Йордан улсын билэг тэмдэг бөгөөд жуулчдын хамгийн ихээр очдог газруудын нэг юм. Petra нь 1985 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өв газарт бvртгэгдсэн байна.
[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото


Machu Picchu – Cuzco, Peru
Machu Picchu бол Колумб америк тивийг нээхээс өмнө оршиж байсан хамгийн том эзэнт гvрэн болох Inca гvрний газар бөгөөд далайн тvвшнээс дээш 2,430 метрийн өндөрт оршдог. Перу улсын Urubamba хөндийн дээр орших уулсын орой дээр байрладаг энэ газрыг олонх археологичид Inca гvрний эзэн хаан Pachacuti (1438–1472)-д зориулагдан баригдсан гэж vздэг.
[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото


Colosseum – Rome, Italy
Италийн Ром хотын төвд орших Colosseum нь зууван хэлбэрийн амфитеатр юм. Ромын эзэнт гvрний vед баригдсан хамгийн том амфитеатр болох энэхvv гайхамшигт газар нь ромын архитекторчид болон ромын инженерvvдийн хамгийн агуу бvтээлийн нэгд зvй ёсоор тооцогддог.
[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото


Christ the Redeemer – Rio de Janeiro, Brazil
Бразилийн Рио де Жанейро хотод байрладаг Christ the Redeemer хэмээх энэхvv хөшөөг урлагийн Art Deco жанрын хамгийн том хөшөө гэж vздэг. 9.5 метр өндөр суурьтайгаа нийлээд 39.6 метр өндөртэй, 30 метрийн өргөн энэ хөшөөний жин 635 тонн хvрдэг. Christ the Redeemer хөшөө нь Tijuca Forest National Park-ын Corcovado уулын оргил дээр байрладаг байна.
[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото


Great Pyramids of Giza – Cairo, Egypt
Giza-ын Great Pyramid нь хамгийн эртний мөн Giza-ын оршуулгын газрын хамгийн том гурван пирамид юм. Дэлхийн эртний долоон гайхамшгаас өнөөг хvртэлх хугацаанд vлдэж хоцорсон цорын ганц гайхамшиг болох энэхvv газрыг Египетийн дөрөв дэх угсаа залгамжлагч фараон Khufu-гийн булш болгон бvтэн хорин жилийн турш барьж байгуулсан ба МЭӨ 2551 оны vед барьж дуусгажээ.
[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото


Great Wall of China – China
Хятадын Great Wall буюу Цагаан хэрмийг МЭӨ 5-р зуунаас 16-р зууныг хvртэлх хугацаанд Хятадын эзэнт улсын хойд хилийг хамгаалах зорилгоор барьж, дахин дахин сэргээн барьж ирсэн тvvхтэй юм.
[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото


Chichen Itza – Yucatan, Mexico
Chichen Itza бол Колумб америкийг нээхээс өмнө бvтээгдсэн археологийн дурсгалт газар бөгөөд эртний маяа vндэстнvvд барьж байгуулжээ. Өнөөгийн Мексик улсад орших энэ газар жуулчдыг ихээр татдаг газруудын нэг юм.
[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото


Taj Mahal – Agra, India
Энэтхэгийн Агра хотод орших Taj Mahal хэмээх алдарт бунхныг Могулын эзэнт гvрний хаан Shah Jahan өөрийн хайртай хатан Mumtaz Mahal-ынхаа дурсгалд зориулан бариулсан тvvхтэй. Могул улсын уран барилгын хамгийн гайхалтай бvтээл гэгддэг энэ байгууламж Перс, Энэтхэг, Исламын уран барилгын хэв маягийг нэгтгэсэн байдлаар бvтээгдсэн бөгөөд 1983 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өв газарт бvртгэгджээ.
[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото

Эх сурвалж  xopom.com

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

Үнэхээр хүн төрлөхтний гайхамшигийг үзүүлжээ.Гайхамшигийг гайхацгаа хүмүүсээ...
бичсэн Лхагваа (зочин) цаг: 11:30, 2013-03-22 | Холбоос | |